НҮБ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТААР ДЭЛХИЙ НИЙТИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


3 сарын өмнө


ccT7o12d7M8qJcl.gif2022 оны 7 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-аас зохион байгуулж байгаа Дэлхийн хүн амын амьдралын чанарыг сайжруулах, хөгжлөөс хэнийг ч үлдээхгүй байх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалсан, илүү сайханирээдүйг хойч үедээ өвлүүлэх-д чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”-ын Дээд түвшний хэлэлцүүлэг (High-Level Political Forum)-т Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт, ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга Ж.Ганбаяр нар оролцож байна. Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн тайлангаа 2023 онд танилцуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.

Дээд түвшний хэлэлцүүлгээр дэлхий нийтээр 2030 онд хүрэхээр дэвшүүлсэн хөгжлийн зорилгын хэрэгжилт ямар түвшинд байгаа, тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх чиглэлээр гарч буй ахиц дэвшил, мөн тулгарч буй сорилт, бэрхшээлийгхэлэлцдэг уламжлалтай юм.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт дэлхийн 130 гаруй орны Засгийн газрын төлөөлөгчид оролцож Ковид-19 цар тахал болон Орос-Украйны дайны нөлөөгөөр дэлхий нийтээр инфляц эрчимжиж, эрчим хүчний үнэ өсөж, хүнсний хангамж буурч, төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн дарамт ихсэж, улмаар Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт саарч 2030 онд хүрэхээр дэвшүүлсэн зорилгод эрсдэл учирч буй талаархэлэлцэж байна. Ялангуяа, Зорилго-4 болох “Чанартай боловсролыг дэмжих”, Зорилго-5 болох “Жендерийн эрх тэгш байдлыг хангах”, Зорилго-14 болох “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах”, Зорилго-15 болох “Хуурай газрын экосистемийг хамгаалах”, Зорилго-17 болох “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх” чиглэлээрх бодлогын хэрэгжилт ихээхэн удааширсан болохыг цохон тэмдэглэж байна.

B0o1tEylbGSOfZ0.gif
7CKLu1vHtg1q6iT.gif4M0rcjOJMCD8rCy.gif