ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА.


2 сарын өмнө


Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн үндэсний хороо 2022 оны 8-р сарын 11-ний өдөр хуралдаж Засгийн газрын Ажлын хэсэг  болон НҮБ хамтран боловсруулсан “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганаар санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ-д хүрэхэд бүрэн дайчлахад чиглэсэн “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги” боловсруулахыг улс орнуудад зөвлөсөн бөгөөд Монгол Улс нь тус стратегийг боловсруулж буй 86 орны нэг юм.

5FYktHCM04Yul1I.jpg

Монгол Улсын Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Үндэсний хорооны дэд дарга Б.Жавхлан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, үр дүнд чиглэсэн, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, өрийн тогтвортой байдлыг хангах, шинэлэг, ногоон санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжилд эерэг үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон чухал арга хэмжээ энэхүү стратегид туссан” болохыг онцоллоо.

v5rQ32XiBV2Iv2f.jpg

МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛНА

Монгол Улс 2023 онд НҮБ-ын дээд түвшний уулзалтад “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулна. Үүнтэй  холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт тайлангийн бэлтгэл ажил болон үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийг Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа.

Монгол улс анхдугаар илтгэлээ танилцуулснаас хойш 4 жилийн дараа ийнхүү тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн явцын үнэлгээгээ дээд түвшний уулзалтад хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны хуралдаанд НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра оролцож үг хэлсэн бөгөөд тэрээр Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг уялдуулан чиглүүлэх ажилд Монгол Улсын Засгийн газар манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хувийн хэвшил, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болон хөгжлийн түншүүдийн үр дүнтэй хамтын ажиллагаа, түншлэл нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.

5yXD0cYO5bifajq.jpgrAWQ1wpV1UIJ86g.jpgeuMQZHSqdq0fHw4.jpg5uCGcYhzbHu2sUj.jpg