ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙГ СЭРГЭЭХ ЧИГЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОНОВЧТОЙ БОЛГОХ, БҮТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТАЛААР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.


2 сарын өмнө


Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарийн талаар мэдээлэл өгч, эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцдаг яамдын олон улсын сайн туршлага, төрийн бүтээмжийг дээшлүүлэх боломж, үйл ажиллагааны талаар санал солилцов.

Талууд төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, төсөв, санхүүгийн төлөвлөлт, удирдлагыг сайжруулах чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж ирсэн туршлагыг онцолж, цаашид Эдийн засаг, хөгжлийн яамны чадавхыг бэхжүүлэх,  макро эдийн засгийн хэтийн төлөвийн талаар сар тутам хамтарсан хэлэлцүүлэг хийх зэргээр Дэлхийн банктай ойр хамтран ажиллахаар тохирлоо.

Доктор Верена Фриц Монгол Улсад ажиллах хугацаандаа   бусад холбогдох яам, агентлагуудтай уулзалт хийж, гаргасан санал зөвлөмжөө тус яаманд эргэн танилцуулж, хамтран ажиллах юм.   

p9zdFaaELAl63Ev.jpg8aQaOl3gMwMeGcz.jpg