“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


1 сарын өмнө


ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМНААС “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” ФОРУМЫГ  ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ГОЛ ТӨВҮҮДИЙН НЭГ БОЛСОН ДАРХАН -УУЛ АЙМАГТ 2022.08.18-19-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ZILh2tUEaMG18N2.jpg8FVL5PLzl4T1qsO.jpg99dcxWR6BSbblBo.jpg

Дархан-Уул аймгийн хөгжлийг хурдасгах, бүс нутгийн өсөлтийн төв, тогтвортой аж үйлдвэрийн хот болгон хөгжүүлэх талаар харилцан санал солилцож, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг бууруулах шийдлийн тухай нэгдсэн ойлголтод хүрэх зорилготойгоор тус форумыг зохион байгуулсан юм.

Тус форумаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг Дархан-Уул аймагт эрчимжүүлэхэд Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бааз суурь бүрэн бэлтгэгдсэн дэд бүтэц, газар тариалан, аж үйлдвэр, боловсролын салбарт яамдууд болон орон нутгийн удирдлага, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх олон талын боломжуудыг тодорхойллоо.

Үүнд:

  • Орон нутгийн хөгжлийг “Тогтвортой хөгжлийн зорилго- Шинэ сэргэлтийн бодлого”-той хэрхэн уялдуулан төлөвлөх, хэрэгжүүлэх талаар оролцогч талууд нэгдсэн ойлголттой боллоо.
  • Тус аймгийг Бүс нутгийн хэмжээнд шинжлэх ухаан, аж үйлдвэржилт, кластерын төв хот болоход төр, хувийн хэвшлүүд хэрхэн, яаж хамтран ажиллах талаар хэлэлцэн нэгдсэн дүгнэлтэд хүрлээ.
  • Дархан-Уул аймгийн хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа тодорхойлж, түүнийг бууруулах шийдэл, гарцын талаар нэгдсэн ойлголттой боллоо.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрч иргэд олон нийтийн сэтгэлд хүрсэн үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

ec6rUuAiLzRTflL.jpgikS1enSMkiyEfyI.jpgBkgvNRsTdnQK76S.jpg

Мөн Эдийн засаг, хөгжлийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Залуучууд театрын гаднах талбайд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” экспо-үзэсгэлэн зохион байгуулан “СТАРТ-АП, МЕНТОРШИП” арга хэмжээ болон “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.