ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ БОЛОН ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ШИНЭ ТӨСЛҮҮД ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЖАЙКА-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.


1 сарын өмнө


Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төв оффисын Зүүн болон Төв Азийн газрын дарга Наказато Тайжи болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

deQKudcIIQvjkWh.png

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын түгжрэл бууруулах төслүүд, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын асуудал болон хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

ЖАЙКА-гийн зүгээс цаашид Монгол Улсын Засгийн газартай түгжрэлийг бууруулах, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбар болон хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинэ төслүүд хэрэгжүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

SuzynIvYNCN2ReL.png

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлэхээр судалж буй “Ажилчны гүүр барих төсөл”, “Саппоро болон Баянбүрдийн уулзварыг олон түвшинт болгох төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг шат дараатайгаар боловсруулж хэрэгжүүлэх, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл” төслийн 3-р үе шатыг Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад чиглүүлэх хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.