Сайд


1 сарын өмнө


CtqEG8hZqh2Nxom.jpg

Чимэдийн Хүрэлбаатар

Эдийн засаг, хөгжлийн сайд, Улсын Их хурлын гишүүн

Боловсрол

1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар сургууль

1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 

Ажлын туршлага

1991-1992 онд Үндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан

1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш

1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч

2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2022 оноос Монгол Улсын  Хурлын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд

Шагнал

2005 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

2006 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл

2006 онд Алтангадас одон

2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон