“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


4 долоо хоногийн өмнө


8ozHreIVKK04Rbo.png

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. 

Нээлттэй өдөрлөгт 120 гаруй байгууллага оролцож, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, ололт амжилт, шинэлэг санаачилгуудаа танилцууллаа. 

Арга хэмжээний нээлтэд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч O.Амартүвшин, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар оролцож, үг хэлэв. 

Эдийн засаг, хөгжлийн яам нь Тогтвортой хөгжлийн зорилгыг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд уялдуулах, салбар хооронд нэгдсэн удирдлагаар хангах ажлыг бодлогын түвшинд хариуцан ажиллаж байна. Тус яамнаас нээлттэй өдөрлөгийн үеэр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Тогтвортой хөгжлийн зорилгын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа.  

uBfI02KhI0uUOqW.pngkxCyHHbtIOheRQj.pngeMqudFmrhD7swVl.pngpR1mlRWVzIDdhuy.pngKBh5fWSjGXmImvO.png