ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.


3 долоо хоногийн өмнө


Эдийн засаг, хөгжлийн яамны Дэд сайд С.Наранцогт Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Шинэ зах зээл хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний Бүс нутгийн асуудал хариуцсан менежер хадагтай Парамита Дасгуптаг хүлээн авч уулзлаа.

1tEmw60a7vpkEsM.jpg

Уулзалтаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн суурийг тэлэхэд хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт болон хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг оновчтой хэрэгжүүлэх, зорилтот салбар, үйл ажиллагаанд амжилттай, үр дүнтэй хөрөнгө оруулалт татах сайн туршлагууд, тодорхой төслүүд дээр хамтран ажиллах шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

tZZsnupks1xG2gJ.jpg

Уулзалтын үр дүнд хөрөнгө оруулалтын орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын хамгаалалт, хөрөнгө оруулалтыг дэмжих институтийн тогтолцоог бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн яриа хэлэлцээг хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, Олон улсын санхүүгийн корпорацийн шинээр хэрэгжүүлэх “Монгол Улс-Хөрөнгө оруулалтын бодлого” төслийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яам идэвхитэй ажиллаж үр дүн гаргахаа Дэд сайд С.Наранцогт мэдэгдлээ. 

8XeiNA2HR6EQEqD.jpg