ГЭРЭЭТ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


3 долоо хоногийн өмнө


Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилттэй “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх /PR Маrketing/ -ийн ажлын байранд урьж байна.

Ажлын байрны зорилго:

Үндэсний хөгжлийн газар болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хоорондын 2021 оны 83398906, 83398908 дугаартай Санхүүжилтийн гэрээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Тавигдах шаардлага:

  • Хэвлэл мэдээлэл, маркетинг, зар сурталчилгаа /PR/-ны чиглэлээр 2-оос багагүй жил ажилласан туршлагатай байх;
  •  Дор дурдсан программ дээр ажиллах чадвартай;
  • Adobe Photoshop;
  •  Adobe illustrator;
  • Adobe premiere pro;
  •  Adobe lightroom
  • Photographer.
  • Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /мэдээ, мэдээлэл болон баримт бичиг боловсруулах/ сайтай;
  •  Багаар болон бие даан ажиллах, ачаалал даах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  1.  Иргэний үнэмлэхийн хуулбар;
  2.  Дээд боловсролын гэрчилгээний хуулбар;
  3. Ажлын туршлага болон дээрх тавигдах шаардлагуудыг нотолсон баримт г.м.

Материал хүлээн авах огноо, газар:

Материалыг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагаас 09 дүгээр сарын   19-ний өдрийн 15 цаг хүртэлх хугацаанд Эдийн засаг, хөгжлийн яамны 2 давхар 220 тоотод хүлээн авна. Лавлах утас: (51) +261543

 

-----оооОооо----