card

Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газар

Бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн байршлыг оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох, түүнд нийцүүлэн аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, өндөр технологи, инновацийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хөгжлийн төслүүдийг төлөвлөх, тэдгээрт холбогдох судалгаа, шинжилгээ хийх;

  • Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулж, бүс, орон нутгийн төлөвлөлтийг уялдуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг бүс, орон нутгийн хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, нэгдсэн арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах;
  • Бүс, орон нутгийн нийгэм, соёлын хөгжлийг харьцангуй жигд хангахад чиглэсэн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарын хөгжил, байршлыг тодорхойлох, оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох;
  • Хөнгөн, жижиг, дунд болон хүнд үйлдвэрийн бодлого төлөвлөлт, өндөр технологи, аж үйлдвэрийн инновацийн бодлого боловсруулах, нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
  • Эдийн засгийн суурь дэвсгэр болох хүн ам, хөдөлмөрийн нөөц, эдийн засгийн эргэлтэд оруулах малын гаралтай түүхий эд, ус, газрын баялгийн нөөцийн судалгааг байршлаар нь нарийвчлан хийж, хүн ам, хөдөлмөрийн нөөцийн төсөөллийг боловсруулж, нөөцийг ашиглах оновчтой арга замыг тодорхойлох, нөөцөд түшиглэн кластераар бүсчлэн хөгжүүлэх бодлогыг боловсруулах;
  • Орон зайн төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулан шинэчлэх, хянах, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;
  • Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх.
  • "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангах

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бусад мэдээлэл