Хөгжлийн нэгдсэн бодлогын газар
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг үндэсний, салбар хоорондын, салбарын, бүс, орон нутгийн уялдааг ханган боловсруулах, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нийгмийн хөгжлийн болон өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны нэгдсэн бодлогыг тодорхойлно.
1. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах:
- Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслүүд;
- Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;
- Богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл
2. Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулахад удирдлага, зохицуулалтаар хангах, дэмжлэг үзүүлэх:
- Хөгжлийн бодлого. төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах журмын төслийг боловсруулах;
- Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт санал өгөх;
- Улсын төсвийн төсөл Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх асуудлаар зөвшөөрөл өгөх;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах
- Дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлага, чиг хандлагыг судалж, өөрийн орны онцлогт тохирсон хөгжлийн загвар боловсруулах, нэвтрүүлэх
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх
- Хүн амын өсөлтийг дэмжих, нийгмийн болон хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих
- “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулсан.
- Дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан.
- “Тогтвортой хөгжлийн зорилгын Зүүн-Хойд Азийн чуулга уулзалт"-ыг 2022 оны 09 дүгээр сарын 07-оос 08-ны өдрүүдэд зохион байгуулсан.
- “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
Шинэ
2023-03-29
ЗАМЫН-ҮҮД ЧӨЛӨӨТ БҮСИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
2023-03-29
“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв төслийн гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцлаа.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Башкортостан Улсын Гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа болон бизнес үйл ажиллагааны нэгдүгээр орлогч сайд Л.М.Изотова тэргүүтэй төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын хооронд худалдаа, аж үйлдвэрийн харилцан ашигтай харилцаа хөгжүүлэх асуудлаар санал, мэдээлэл солилцож Монгол Улсаас ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлж, талуудын худалдааны харилцааг өргөжүүлж, хамтарч ажиллах боломжтой талаар ярилцлаа.
Шинэ
2023-03-20
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУДАЛДАА БА МОНГОЛ УЛСЫН ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСГИЙН СТАТИСТИКИЙН СЕМИНАР УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2023-03-20
Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран Төв Азийн Бүс Нутгийн Хамтын Ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн хүрээнд "Үйлчилгээний худалдаа ба Монгол Улсын дижитал эдийн засгийн статистикийн семинар"-ыг Улаанбаатар хотноо 2023 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Шинэ
Мэдээллийн сан дахь нээлттэй өгөгдөл
Шинэ
2023-03-17
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.
2023-03-17
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай уулзлаа.