Хөгжлийн санхүүжилтийн бодлогын газар
- Хөгжлийн санхүүжилтийн бодлогын газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах чиг үүрэгтэй.
1. Түнш орон болон олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшинд Азийн хөгжлийн банк Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын холбоо, ЖАЙКА, Нэгдсэн Үндэстний байгууллага зэрэг олон талт Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс, Канад, Австрали, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг хоёр талт хөгжлийн түншүүдийн төлөөлөлтэй нийт 45 орчим уулзалтыг зохион байгуулж оролцов.
2. Гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр шинээр хэрэгжүүлэх төслийг тохирох, төслийн дизайн хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор газрын даргын түвшинд хөгжлийн түнш орон, олон улсын байгууллагын төлөөлөлтэй нийт 48 техникийн уулзалтыг зохион байгуулж оролцов.
3. Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түнш байгууллагуудтай дунд хугацаандаа хэрэгжүүлэх хамтын ажиллагааны бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлох зорилгоор дараах түншлэлийн баримт бичгийн төслүүдийг боловсруулан эцэслэхэд түнш байгууллагатай хамтран ажиллаж байна. Үүнд:
- Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Монгол Улсад баримтлах стратегийн баримт бичиг (2022-2027)
- Европын холбооноос Монгол Улстай 2021-2027 оны хооронд хэрэгжүүлэх олон жилийн баримжаат хөтөлбөр
- НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ
4. Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан хөгжлийн томоохон төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор хөгжлийн түнш орон, олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээг хийж, хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн заримаас дурдвал:
- "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл" - БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл
- "Махны үйлдвэр, хорио цээрийн бүс цогцолбор байгууламж барих төсөл" - БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл
- Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай ЦДШ - АХБ-ны хөнгөлөлттэй зээл
- Аюулгүй, шуурхай худалдааг дэмжих уян хатан, нэгдсэн хилийн үйлчилгээ төсөл - АХБ-ны хөнгөлөлттэй зээл