ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөрөнгө оруулалтын түншлэлд тулгуурлан хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, зорилтот улс, бүс нутаг, эдийн засгийн салбар, тэргүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт татах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төслийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, төслийн бэлэн байдлыг хангаж чадавхжуулах, гадаад худалдааг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн үйлчилгээг цогцоор үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байна.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулаад байна.

Хуулийн төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор purevsuren.s@med.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.

1. Хууль, тогтоолын төсөл;

2. Хуулийн төслийн үзэл баримтлал;

3. Судалгааны тайлан 1;

4. Судалгааны тайлан 2

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМ