ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН

A- A A+
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР: 2025 ОНД ЭДИЙН ЗАСАГ 90 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, 6.8 ХУВИАР ӨССӨН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр (2026.06.09) эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагч нартай уулзалт хийлээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр арга хэмжээг нээж үг хэлэхдээ, Эдийн засаг, хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагууд эрдэм шинжилгээний, судалгааны хүрээлэнгүүдийг хүлээн авч уулзаж байгаад нийт албан хаагчид, эрдэмтэн судлаачдынхаа нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Танилцуулгадаа, “10 жилийн өмнөхтэй харьцуулахад эдийн засгаа 4 дахин, нэг хүнд ногдох ДНБ-ийг 2 дахин өсгөж эргээд дундаас дээш орлоготой орны эгнээнд шилжиж чадлаа. 2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч 6.8 хувиар өссөн. Өнгөрсөн 10 жилд экспортын орлого 3 дахин, хөдөө аж ахуйн экспорт 2 дахин, экспортын тээврийн хүчин чадал 3 дахин нэмэгдэж, гадаад валютын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрсэн. Манай улсын экспортын орлого 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрч, 2011 оны түвшнээс 3.2 дахин нэмэгдээд байна. Сүүлийн 10 жилд эдийн засгийн өсөлт бүс нутгийн орнуудын дунджаас болон дэлхийн дунджаас өндөр байна. Манай улсын зээлжих зэрэглэл 2025 онд олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоогч агентлагууд манай улсыг зэрэглэл ахиулж, баталгаажуулан 2011 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Дотоодын үйлдвэрлэл, хүнс, ноолуур, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэх хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, Атар IV зэрэг үндэсний хөдөлгөөнүүд амжилттай хэрэгжсэнийг дурдав. Монгол Улс 2026 онд Эдийн засгийн эрх чөлөөний индексээр дэлхийд 69-р байр эзэлж байгаа нь 10 жилийн өмнөх түвшинтэй харьцуулахад 60 байраар урагшилсан” гэдгийг тодотгон онцлов.

Цаашид:

  • Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
  • Байгалийн хийн хоолой дамжуулах,
  • Нүүрс, пиролизийн үйлдвэр,
  • Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк,
  • Ган боловсруулах аж үйлдвэрийн парк,
  • Хил дамнасан төмөр замуудын холболт,
  • Алтанбулаг-Замын үүд чиглэлийн олон улсын зам,
  • Жоншны үйлдвэр зэрэг томоохон төслийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх учиртайг 

Үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн яам болон харьяа газруудын алба хаагчид төрийн дээд одон медалиар шагнуулав. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эдийн засаг, шинжлэх ухааны ажилтан, албан хаагч нарт хандаж үг хэллээ. Ерөнхийлөгч эдийн засгийн бодлого боловсруулан хэрэгжүүлэгч, шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа эрхмүүдэд талархал илэрхийлэв.