Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улс, бүс нутаг, салбар хоорондын уялдаа холбоог ханган боловсруулж, хүний хөгжлийг дэмжих, тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд чиглэн ажилладаг.
ДэлгэрэнгүйМэдээ мэдээлэл
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкны удирдлагуудыг өнөөдөр /2026.04.13/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар төмөр замын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүд, тэдгээрийн санхүүжилтийн асуудал, экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж, шийдлүүдийн талаар ярилцаж, үүрэг чиглэл өгөв.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Эрчим хүчний салбарын 7 хоног” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.13/ нээлтээ хийж, “Эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт ба тулгамдаж буй асуудлууд” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй “Судалгаа – хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд “Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин: Сорилт, Боломж ба Шийдэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл хамтран “Эрчим хүчний салбарын долоо хоног” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй экспортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, түүнээс үүдэлтэй салбарын тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр /2026.04.09/ “Судалгааг бизнест ашиглах нь” хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийг өнөөдөр /2026.04.09/ хүлээн авч уулзан, эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, хөгжлийн яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Туршлага солилцох хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөр нь төв болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бодлогын хэрэгжилтийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
ДэлгэрэнгүйТэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.04.07/ Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тэргүүтэй яамны удирдлагууд болон Сангийн яамны удирдлагуудын хүлээн авч уулзаж, санал солилцлоо.
Дэлгэрэнгүй











