card

Мэдээ мэдээлэл

“Хөрөнгө оруулалтын бодлого” төслийн олон улсын багын гишүүд болох Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацын төлөөллүүдтэй уулзлаа.

“Хөрөнгө оруулалтын бодлого” төслийн олон улсын багын гишүүд болох Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацын төлөөллүүдтэй уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Дэлхийн Банкны Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны глобал тэргүүн Армандо Хэйлброн, ахлах зөвлөх Роберт Уайт, ахлах хуульч Завиер Форнерис болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн “Хөрөнгө оруулалтын бодлого” Төслийн удирдагч Д.Жигжидмаа нарыг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХУРДАСГУУРЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХУРДАСГУУРЫН ЗАМЫН ЗУРАГЛАЛ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгуурын замын зураглал боловсруулах хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн 12 хурдасгуур, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж, замын зураглалын төсөлд шаардлагатай санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулжээ.

Дэлгэрэнгүй
БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка, Үйлдвэр, худалдааны яамны Европын сан хариуцсан Тэргүүн захирал Мариан Пиеха, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Дэлгэрэнгүй
Ажлын байрны зар - Vacancy Announcement

Ажлын байрны зар - Vacancy Announcement

The program represents a fundamental paradigm shift in applying a transformative model to promote green territorial development and urban–rural linkages, whereby livable human settlements—aimag (province) and soum (subunit of an aimag) centers—become anchors of green agribusinesses that promote sustainable, resilient, and high-carbon sequestration rangeland management. Initially focusing on Mongolia’s western aimags, the program will promote climate finance and private sector investment mechanisms that can be replicated across the country.  

Дэлгэрэнгүй

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Бүх нийтийн мод тарих үндэсний өдөр", "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамны хамт олон оролцлоо. Өнөөдрийн арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж болон газар, хэлтсийн дарга нийт 40 гаруй албан хаагчид амжилттай оролцлоо.

Дэлгэрэнгүй
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Fortune Generation” холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Fortune Generation” холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

”Fortune Generation” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод төвтэй 198 томоохон групп, корпорациудын өв залгамжлагчдыг нэгтгэсэн холбоо бөгөөд жилийн борлуулалтын орлого нь 3 их наяд юань давдаг байна.

Дэлгэрэнгүй
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Maтилда Димовскаг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсад шинээр томилогдсон Суурин төлөөлөгч Maтилда Димовскаг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх , ТХЗ-ын санхүүжилтийн архитектурыг бүрдүүлэх, ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлт хийх, ногоон эрчим хүчний шилжилтийг хэрхэн дэмжих талаар санал, мэдээлэл солилцож цаашид ТХЗ-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохирлоо.

Дэлгэрэнгүй
“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 7 ДАХЬ ДУГААРТ “ЭХ ОРОНДОО Л ОЧИХСОН

“ХӨГЖЛИЙН ЦАГ” ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН 7 ДАХЬ ДУГААРТ “ЭХ ОРОНДОО Л ОЧИХСОН" БАРИМТАТ КИНО БАГИЙН ХАМТ ОЛОН ОРОЛЦЛОО.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан хаагчдадаа зориулан зохион байгуулдаг “ХӨГЖЛИЙН ЦАГ” нээлттэй цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын урилгаар “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино багийн хамт олон оролцож, уран бүтээлээ танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөгжлийн түнш олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөгжлийн түнш олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн явц, үр дүн, 2024 онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл, эдийн засагт гарч болох эрсдэл, Хөгжлийн түншүүдтэй богино, дунд хугацаанд хамтран ажиллахад анхаарах зүйлсийн талаар, Сангийн яамнаас 2024 оны төсвийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан төслийг ЭЗХЯ-ны Жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.

Дэлгэрэнгүй