card

Бүс, орон нутгийн хөгжлийн газар

Орон зайн хөгжлийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, салбарын хөгжлийн байршлыг оновчтой төлөвлөх, зохистой харьцааг тогтоох, түүнд нийцүүлэн салбарын байршил төлөвлөлт, чиглэлийг тодорхойлох, хөгжлийн төслүүдийг төлөвлөх

Бүс, орон нутгийн хөгжлийн газар, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөлт, байршлыг тогтоож, түүнд үндэслэн бүс, орон нутгийн орон зайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг удирдан зохион байгуулах, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдуулан аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон жилийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон зайн төлөвлөлтийн мэдээллийн системийг хөгжүүлэх, дэд бүтцийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, хөгжлийн төслүүдийг тодорхойлж, дэмжлэг, удирдлагаар хангах, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь орон зайн төлөвлөлт дээр суурилан боловсруулсан бүс, орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөцийн мэдээлэл, авто зам, төмөр зам, тээвэр логистик, агаарын тээвэр, эрчим хүч, өндөр технологи, инновацын чиглэл, байршил болон бусад холбогдох мэдээллийг боловсруулж, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр яамны бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэн байна.