card

Бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд макро эдийн засгийн бодлогын судалгаа, үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлтийг хийж, бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тооцох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад макро эдийн засгийн бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд судалгаа, шинжилгээний нэгж, бодлого, төсөөллийн нэгж болон өрсөлдөх чадварын судалгааны нэгж ажиллана:

1. Судалгаа, шинжилгээний нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын тэргүүлэх чиглэл, эдийн засагт тулгарч болзошгүй гадаад, дотоод эрсдэлийг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Бодлого, төсөөллийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлт хийх, эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах бодлогын чиглэлийг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3. Өрсөлдөх чадварын судалгааны нэгж, түүний үндсэн чиг үүрэг  

Энэ нэгж нь өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн олон улс дахь эрэмбийг ахиулах зорилгоор нэгдсэн тооцоолол, судалгаа, шинжилгээнд үндэслэн холбогдох бүх шатны төрийн байгууллагуудыг бодлогын нэгдсэн удирдлага, зохицуулалт, зөвлөмжөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуульд заасан зарчим, шаардлагын дагуу салбар, салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэл, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, чиг үүргийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд холбогдох мэдээллээр яамны бусад нэгжийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хөгжлийн бодлого, төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд салбарын нэгдсэн бодлогын нэгж болон нийгмийн хөгжлийн нэгж ажиллана:

1. Салбарын нэгдсэн бодлогын нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг тодорхойлох, төлөвлөх, салбар, салбар хоорондын бодлогыг уялдуулж, нэгдсэн зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр хангах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Нийгмийн хөгжлийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлох, нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөлт, байршлыг тогтоож, түүнд үндэслэн бүс, орон нутгийн орон зайн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг удирдан зохион байгуулах, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдуулан аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон жилийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон зайн төлөвлөлтийн мэдээллийн системийг хөгжүүлэх, дэд бүтцийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, хөгжлийн төслүүдийг тодорхойлж, дэмжлэг, удирдлагаар хангах, чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь орон зайн төлөвлөлт дээр суурилан боловсруулсан бүс, орон нутгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, нөөцийн мэдээлэл, авто зам, төмөр зам, тээвэр логистик, агаарын тээвэр, эрчим хүч, өндөр технологи, инновацын чиглэл, байршил болон бусад холбогдох мэдээллийг боловсруулж, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр яамны бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг хангах, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэн байна.

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, хөгжлийн төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хамгаалах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг нэгтгэн зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Энэ нэгж нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, тогтворжуулах гэрчилгээ олгох, гадаадын төрийн өмчит хуулийн этгээдэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг судалж, шийдвэрлэх үүргийг хүлээнэ. Мөн урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээлэл, судалгааг боловсруулж нэгдсэн бодлогод тусгуулж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, төслийн удирдлагын төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж, Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээд байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд үйлдвэржилт, дэд бүтцийн нэгж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгж ажиллана:

1. Үйлдвэржилт, дэд бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэржилт, дэд бүтэц, хөгжлийн төсөл, хөтөлбөрийг тодорхойлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, арга хэмжээг тодорхойлох, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, үйлдвэржилт, дэд бүтэц, хөгжлийн төсөл,  арга хэмжээний саналыг хүлээн авч, үнэлэх, сонгох, тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоон эрэмбэлэх, хянан баталгаажуулах, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийлгэх, бэлэн байдлыг хангуулах, бэлэн байдал хангагдсан төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, төслийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх арга хэмжээг уялдуулан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

2.  Төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээг холбогдох хууль, журамд заасны дагуу салбарын яам, түншлэлийн төвөөр хийлгэх, хамтран оролцох, хяналт тавих, түншлэлийн төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах, түншлэлийн төслийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах, түншлэлийн төслийн уралдаант сонгон шалгаруулалт зохион байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, гэрээний биелэлт, явц, үр дүнд хяналт тавих арга хэмжээг нэгдсэн удирдлагаар хангах арга хэмжээг уялдуулан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, нэгдсэн бодлого боловсруулах, төлөвлөх, зохицуулах, түнш орон, олон улсын болон бүс нутгийн банк, санхүү, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, зээл, тусламжийн бодлогыг тодорхойлох, холбогдох гэрээ, хэлэлцээрийг эцэслэн тохирч байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж, Хөрөнгө оруулалт, худалдааны газар болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээд байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд худалдааны нэгж, чөлөөт бүсийн нэгж ажиллана:

1. Худалдааны нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь импортыг орлох салбарыг дэмжиж, экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны тэнцлийг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулах, Монгол Улсын нэгдэн орсон, байгуулсан олон талт болон хоёр талт худалдааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн үр ашгийг сайжруулах арга хэмжээ авах, худалдаанд тулгарч буй саад хүндрэлийг багасгаж, хөнгөвчлөх бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Чөлөөт бүсийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд өндөр технологи, үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх урт, дунд хугацааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чиглэж ажиллах ба инновацын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, инновацын үйл ажиллагаанд оролцогчдыг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, үндэсний инновацын хөгжлийн түвшнийг үнэлэх аргачлал боловсруулах, мөрдүүлэх, хууль тогтоомжид хөтлөхөөр заасан мэдээллийн сангуудын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн өндөр түвшний судалгаа, зөвлөгөө, бодлогын хувилбараар шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, хуулийн этгээд байна.

Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд төрийн байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий хүний нөөцийн удирдлагаар яамны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж, тайлагнах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, аппаратын дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлагууд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээний гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд санхүүгийн нэгж болон хуулийн нэгж ажиллана:

1. Санхүүгийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, ерөнхийлөн захирагчийн болон яамны аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2. Хуулийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, сайдын болон дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, салбарын хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, яамны үйл ажиллагааны хүрээнд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргах шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, гэрээ байгуулахад эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд улсын хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, яамны үйл ажиллагаанд шууд хамаарах хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлт, улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, зөвлөмж гаргах, биелэлтэд хяналт тавих, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болон яамны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах болон эрсдэлийн удирдлага, зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага байна.