card

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРТ ЗОРИУЛСАН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

“Хөрөнгө оруулалтын тодорхойлолт”-ыг e-invest.mn хаягаар цахимаар олгож эхэллээ. Уг тодорхойлолтыг ажлын 3 хоногт  багтаан шийдвэрлэгддэг болж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэл 

 

Татварын ерөнхий газар нь дараах үйлчилгээг үзүүлж байна:

  • Улсын бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийг татвар төлөгчөөр бүртгэх
  • Татвар төлөгчийн цахим шуудан болон утасны дугаарт татвар төлөгчөөр бүртгүүлэх мэдэгдэл хүргүүлэх
  • Татвар төлөгч цахим системд нэвтэрч бүртгэлийн мэдээллээ баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх
  • Татвар төлөгчийн гэрчилгээ, бүртгэсэн тухай мэдэгдлийг цахим шууданд хүргэх
  • Татвар төлөгч хүсвэл лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх;
  • Татварын хууль, тогтоомжийг тайлбарлан таниулах, зөвлөгөө өгөх
  • Татвар төлөгч татвараа хэрхэн тайлагнах, татвар төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь дараах үйлчилгээг үзүүлж байна:

  • Шинээр бүртгүүлсэн ажил олгогчийг бүртгэх
  • Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авч, хянан баталгаажуулж, тооцоо хийх
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан мэдээллийг үндэслэн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ олгох
  • Нийгмийн даатгалын холбогдох хууль тогтоомжийн дагуу бүх төрлийн тэтгэмжийг тогтоож, хянан олгох
  • Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаар сурталчлах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, гарын авлага хүргүүлэх