Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газар
Эрхэм зорилго
Чөлөөт бүс, хилийн боомтын чиглэлээр урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, арга зүй, удирдлагаар хангах замаар хилийн боомт, чөлөөт бүсийн худалдаа, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино.
Чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн нэгдсэн бодлого, чиглэлийг тодорхойлох, удирдлагаар хангах, төлөвлөлт хийх, судалгаа, шинжилгээ хийх;
- Хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Хилийн боомт, Чөлөөт бүсийн хөгжлийг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх ерөнхий төлөвлөгөөний төсөл боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөмж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
- Чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн явцад анализ хийх, зохион байгуулалтаар хангах;
- Чөлөөт бүсийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, нэгдсэн бодлого, удирдлага, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, чөлөөт бүсийн үйл ажиллагааг тайлагнах;
- Хилийн боомтын төрөл, горим, зэрэглэлийг тогтоох, хилийн боомтыг түр хаах, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоохтой холбоотой судалгаа, мэдээлэл, саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэх;
- Чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх.
- Алтанбулаг чөлөөт бүс - http://altanbulag.gov.mn
- Замын үүд чөлөөт бүс - http://zfz.gov.mn
- Цагааннуур чөлөөт бүс - http://tsagaannuur.freezone.gov.mn
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-05-01
Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.01) Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Шинэ
2026-05-01
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
2026-05-01
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.01) “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Шинэ
2026-04-30
Усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов
2026-04-30
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, цаашдын бодлого, тулгамдсан асуудлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар оролцов.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 05 дугаар сарын 04-08 ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д гурав дахь өдрөө “Дэлхийд танигдсан Монгол брэнд” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ
2026-04-29
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Газпром” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-04-29
2026-04-29
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Газпром” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-04-29
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

