card

Хөрөнгө оруулалтын бодлогын газар

Хөрөнгө оруулалтын бодлогын газрын үйл ажиллагааны стратеги зорилт

Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, хөрөнгө оруулалт татах, сурталчлах, хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах цогц арга хэмжээг авч, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг тодорхойлж, төрийн өмчийн зүйлийг концессоор хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих.

  • Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах;
  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, хянан баталгаажуулах, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах;
  • Хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • Хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл, хэлбэрүүдийг өргөжүүлэх бодлоо боловсруулж, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
  • Уралдаант шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, батлуулах, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хөрөнгө оруулалт, концессын статистик мэдээ гаргах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх;
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл, төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх.
  • Хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх үндсэн үүргийг хүлээж ажиллана.
  • Төрийн бусад байгууллагад хөрөнгө оруулагчийн тодорхойлолт асуудлаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх үүргийг хүлээнэ.
  • Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байна.
  • Хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл, хэлбэрүүдийг өргөжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, жагсаалтын талаар санал бэлтгэж, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.
  • Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлох, зохистой харьцааг тогтоох, төслийн санхүүжилтийн схем боловсруулах, оролцогч талуудын уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх чиг үүргийг хүлээнэ.
  • Хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бусад мэдээлэл