card

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Худалдаа, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, удирдлагаар хангах, энэ чиглэлээр хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх.

  • Худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлох, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай ажиллах;
  • Худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах, бодлого тодорхойлох;
  • Худалдааны нэгдсэн (гадаад, дотоод) бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг удирдлага, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
  • Худалдааны статистик мэдээ гаргах, чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, тогтмол баяжуулж шинэчлэх, мэдээллийг эргэлтэд оруулах болон мэдээллийн сантай холбоотой бусад ажлыг эрхлэн гүйцэтгэх.
  • Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах,
  • Хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллахад санал, зөвлөмж гаргах,
  • Худалдаа, эдийн засгийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бодлогын чиглэлийг тодорхойлох, үндэслэлийг боловсруулах, санал бэлтгэх,
  • Гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтаар хангах,
  • Худалдааны статистик мэдээ гаргах, чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, эрхлэн хөтлөх

Гэрээ

МУ-ын   нэгдэн   орсон огноо

Далайд гарцгүй улсын дамжин өнгөрөх худалдааны тухай Нью- Йоркийн конвенц

1966.05.11

Олон улсын бараа худалдахад хөөн хэлэлцэх хугацааны тухай конвенц

1974.04.14

Бараа  худалдах-худалдан  авах  олон  улсын  гэрээний  тухай Венийн конвенц

1997.12.31

Дэлхийн      худалдааны      байгууллага      байгуулах      тухай Марракешийн хэлэлцээр

1996.12.05

Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр

1996.12.05

Олон   улсын   худалдааны   мэдээлэл,   хамтын   ажиллагааны агентлагийг Засгийн газар хоорондын байгууллага болгон байгуулах тухай хэлэлцээр

2005.01.05

Дэлхийн       худалдааны       байгуулага      байгуулах       тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол /Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр/

2016.11.23

Улс

Гэрээ, хэлэлцээрийн агуулга

Огноо

Австри

Хоёр  талын  эдийн  засгийн  гадаад  харилцааны  тухай Монгол Улс, Австри улс хоорондын хэлэлцээр

1992.12.25

Австри

Монгол Улсын Засгийн газар, БНАвстриУ-ын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр

2016.06.10

АНУ

Худалдааны   харилцааны   тухай   БНМАУ–ын   Засгийн газар, АНУ–ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1991.01.23

Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил   тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр

2013.09.24

Балба

Монгол   Улсын   Засгийн   газар,   Балбын   Вант   Улсын Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр

1992.01.29

Беларусь

Монгол Улсын Засгийн газар, Беларусь улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

1992.01.24

Болгар

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, Болгар ард улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1991.05.01

ХБНГУ

1994 оны санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1994.11.16

Казакстан

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Казакстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1992.10.27

Киргизстан

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Киргизстан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1993.07.10

Куба

Монгол  Улсын  Засгийн  газар,  БНКуба  улсын  Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр

2001.11.09

Кувейт

Монгол  Улсын  Засгийн  газар,  Кувейт  Улсын  Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр

2007.07.30

ОХУ

Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол

1997.02.19

1998 оны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол

1998.03.21

Худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын 2002 оны протокол

2002.03.25

ОХУ

Монгол-Оросын    худалдаа,   эдийн    засгийн   хамтын ажиллагааг 2011-2015 онд хөгжүүлэх хөтөлбөр

2010.12.14

1957 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын хэлэлцээр

2019.10.11

Румын

Худалдаа, төлбөрийн тухай БНМАУ-ын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1991.04.05

 

БНАСАУ

Худалдааны   тухай    Монгол    Улсын    Засгийн   газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2004.12.21

Худалдааны далайн тээврийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2007.07.20

Тажикистан

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Тажикистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2009.03.27

Узбекистан

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Узбекистан улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

1993.11.05

Украйн

Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

1992.05.19

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Украины Засгийн газар хоорондын комисс байгуулах тухай 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар, Украин Улсын Засгийн газар хоорондын протоколоор батлагдсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол-Украины Засгийн газар хоорондын комиссын журамд өөрчлөлт оруулах тухай протокол

2011.06.29

Унгар

Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2016.01.25

БНХАУ

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр

1992.05.09

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын    эскпорт,    импортын    барааны   чанарыг баталгаажуулах, харилцан зөвшөөрөх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр

1994.04.29

БНХАУ

Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

2008.06.19

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр

2014.08.21

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2015.11.10

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2019.06.04

Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр

2020.09.15

Чех

Монгол Улсын Засгийн газар, Чех Улсын Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр

1995.12.11

БНЭУ

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр

1996.09.16

Япон

БНМАУ-ын  Засгийн  газар,  Япон  Улсын  Засгийн  газар хоорондын худалдааны хэлэлцээр

1990.03.01

БНМАУ,  Япон  улсын  хооронд  худалдааг  зохицуулах тухай хэлэлцээр

1990.03.01

Монгол    Улс,    Японы    Эдийн    засгийн   түншлэлийн хэлэлцээр

2016

Люксембург

Монгол Улс, Европын эдийн засгийн хамтын нийгэмлэгийн худалдаа, эдийн  засгийн  хамтын ажиллагааны хэлэлцээр

1992.06.16

Европын Холбоо

Монгол     Улс,     Европын     эдийн     засгийн    хамтын нийгэмлэгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр

1992.06.16

Монгол Улс, Европын комиссын хооронд 2007-2010 онд баримтлах баримжаалсан хөтөлбөрийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг

2007.05.29

ОХУ, БНХАУ

Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай гурван улс хоорондын санамж бичиг

2015.07.09

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Бусад мэдээлэл