card

Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар

Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар, салбар хоорондын нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах

Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хуульд заасан зарчим, шаардлагын дагуу салбар, салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэл, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, чиг үүргийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бодлого, төлөвлөлтөд холбогдох мэдээллээр яамны бусад нэгжийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хөгжлийн бодлого, төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд салбарын нэгдсэн бодлогын нэгж болон нийгмийн хөгжлийн нэгж ажиллана:

Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг тодорхойлох, төлөвлөх, салбар, салбар хоорондын бодлогыг уялдуулж, нэгдсэн зохион байгуулалт, удирдлага, арга зүйгээр хангах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлох, нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.