ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

A- A A+
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна гэсний дагуу Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталсан.

Чөлөөт бүсийн тухай хууль батлагдсанаар чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх, чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, чөлөөт бүсээс барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах болон газрын харилцааны зохицуулалт зэргийг хамруулсан нийтлэг журмыг хууль тогтоомжийн хүрээнд батлан мөрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болсон.

Иймд Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дээр дурдсан хэрэгцээ шаардлага болон Хууль тогтоомжийн тухай хуулийн нийтлэг шаардлагын дагуу “Чөлөөт бүсэд мөрдөх нийтлэг журам”-ын төслийг боловсруулаад байна.

Журмын төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2022 оны 05 сарын 27-ны өдрийн дотор undrakh.s@med.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.

1. Журмын төслийн танилцуулга

2. Журмын төсөл