БНСУ-ын Эксим банкны Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэг боллоо.

A- A A+
БНСУ-ын Эксим банкны Мэдлэг хуваалцах хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай  үйл ажиллагааг дэмжих” төслийн эцсийн тайлангийн хэлэлцүүлэг боллоо.

Эдийн засаг, хөгжлийн яам, БНСУ-ын Эксим банкны хөтөлбөр болон Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн “Чөлөөт бүсийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монгол Улсад Чөлөөт бүс хөгжүүлэх үзэл баримтлал батлагдан хэрэгжиж даруй 20 гаруй жилийг өнгөрүүлж, хууль эрх зүйн орчин бүрэлдсэн ч чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, хөгжил удаашралтай, тодорхой ахиц гараагүй. Чөлөөт бүсийн хөгжлийг хязгаарлаж буй асуудлын шалтгааныг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга зам, тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох хэрэгцээ шаардлагыг бий болгосон.

Солонгосын Инчёны Үндэсний их сургуулийн судалгааны баг хамт олон Монгол Улсын чөлөөт бүсүүдийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж судалгаа, шинжилгээнд тулгуурлан, олон улсын шилдэг туршлагатай уялдуулан өөрсдийн санал, зөвлөмжийг танилцууллаа. Тус төслийн хүрээнд Солонгос улсын чөлөөт бүсийн сайн туршлагыг судалж, мэдлэг чадавхыг дээшлүүллээ.