ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

A- A A+
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА.

Өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Төрийн удирдлага, бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүгийн салбарын захирал Эмма Фан болон бусад төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын чөлөөт бүсүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, өмнө нь хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгээр гаргасан санал, зөвлөмжүүдийн талаар ярилцлаа.

Тухайлбал, чөлөөт бүсийн засаглалын хэлбэрийг өөрчлөн сайжруулах боломж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах, мэргэжлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, газрын үр ашигтай удирдлага, бизнесийн процессыг хялбаршуулах, олон улсын сайн туршлага нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.