Хөгжлийн төлөвлөгөө 2024

A- A A+
Хөгжлийн төлөвлөгөө 2024

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийн талаарх мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас “Хөгжлийн төлөвлөгөө 2024” эмхэтгэлийг Та бүхэнд бэлтгэн хүргэж байна. 

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь ӨРХИЙН ОРЛОГЫГ нэмэгдүүлэхэд чиглэх бөгөөд  

  • Экспортыг нэмэгдүүлэх; 
  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; 
  • Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах; 
  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх; 
  • Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах; 
  • Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах; 
  • Засаглалыг сайжруулах; 
  • Ногоон хөгжлийг дэмжих гэсэн 8 бодлогын тэргүүлэх чиглэлээр нийт 184 төсөл, арга хэмжээг 13.4 их наяд төгрөгийн санхүүжилтээр хийхээр төлөвлөлөө. 

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө нь урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг бөгөөд тухайн жилийн төсвийн төлөвлөлтийн суурь болдог билээ. Ирэх онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл, тус бүрд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, үр дүн, санхүүжилтийн мэдээлэл бүхий төлөвлөгөөний төслийг боловсруулан танилцуулж байгааг хүлээн авна уу. 

Танилцуулгатай та доорх холбоосоор орж танилцана уу.