Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөгжлийн түнш олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

A- A A+
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийн хамт Хөгжлийн түнш олон улсын байгууллага, элчин сайдын яамдын төлөөллүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн явц, үр дүн, 2024 онд хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл, эдийн засагт гарч болох эрсдэл, Хөгжлийн түншүүдтэй богино, дунд хугацаанд хамтран ажиллахад анхаарах зүйлсийн талаар, Сангийн яамнаас 2024 оны төсвийн төслийн талаар танилцуулга хийлээ.

Тус уулзалтаар Хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны стратеги болон Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын уялдаа, ялангуяа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл, макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, ирэх оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулах талаар дэлгэрэнгүй санал солилцож, гарсан асуултуудад Засгийн газрын гишүүд хариулт, мэдээлэл өгөн ажил хэрэгч яриа өрнүүллээ.

Цаашид энэхүү зөвлөлдөх уулзалтыг жил бүр төсөв боловсруулахын өмнө зохион байгуулж байх юм.