ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

A- A A+
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-г Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан төслийг ЭЗХЯ-ны Жендэрийн салбар зөвлөлд танилцууллаа.

Танилцуулгын үеэр жендерийн эрх тэгш байдлыг хангах удирдлага зохион байгуулалт, тогтолцоо, манлайлал, жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, санхүүгийн удирдлага, жендерийн бодлого төлөвлөлтийн гүйцэтгэл, тайлагналт, хяналт шинжилгээ, үнэлгээ, жендер судлалыг хөгжүүлэх чиглэлээрх ажлын явц, үр дүн болон жендерийн эрх тэгш байдлыг хангах сургамж ба сорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тус тайланд тусгайлан тусгасан гэдгийг ажлын хэсгээс онцлов.

Тус уулзалтад Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, ажлын албаныхан болон судлаачдын төлөөлөл оролцож, ЭЗХЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүдтэй жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцлоо.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын 2 дахь илтгэлээ НҮБ-ын улс төрийн өндөр түвшний чуулганы үеэр танилцуулсан. Тус илтгэлээс гарсан үр дүнд үндэслэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд оролцогч бүх талуудын оролцоог ханган үндэсний үүрэг амлалтуудаа тодорхойлоод байгаа бөгөөд үүний нэг нь “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” чиглэл билээ.