card

Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн чиг үүрэг

1. Хөгжлийн нэгдсэн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хуульд заасан зарчим, шаардлагын дагуу салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн талаар баримтлах чиглэл, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлогыг тодорхойлж, чиг үүргийнхээ хүрээнд төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн зөвлөгөө өгөх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгжийн үйл ажиллагааны үр дүн нь яамны бусад нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд холбогдох мэдээллээр яамны бусад нэгжийг хангах, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

1.1 Хөгжлийн загвар, шинэтгэлийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь дэлхийн улс орнуудын хөгжлийн загвар, эдийн засгийн загвар, хөгжлийн шинэтгэлийн чиглэлээр судалгаа хийж, улсын хөгжлийн болон эдийн засгийн загвар, чиглэлийг тодорхойлох, төсвийн хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахтай холбоотой асуудлаар мэргэжлийн удирдамж, зөвлөгөө, мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1.2 Нийгмийн хөгжлийн бодлогын нэгж, түүний чиг үүрэг:

Энэ нэгж нь Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах, оролцоо хүртээмжийг сайжруулах, нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хүний хөгжлийн бодлогыг тодорхойлох, нэгдсэн арга зүй, удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

2. Макро эдийн засгийн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд хүн амын өсөлт, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эдийн засгийг төлөвлөх, тооцоо судалгаа хийх, төсөөлөл гаргах, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгжийн үйл ажиллагааны үр дүн нь хөгжлийн бодлого төлөвлөх, бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлахад макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тооцоо, төсөөллийг гаргах замаар нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тооцох үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

2.1 Төлбөрийн тэнцлийн нэгж, түүний чиг үүрэг:

Энэ нэгж нь салбаруудын урсгал болон хөрөнгө, санхүүгийн дансны гүйцэтгэлийг шинжлэн тооцоо, прогноз хийж, төлбөрийн тэнцлийг тодорхойлж, хөгжлийн бодлогын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.

3. Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүн амын нутагшил, суурьшлын ерөнхий төлөвлөлт, байршлыг тогтоож, түүнд үндэслэн бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг удирдан зохион байгуулах, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөртэй уялдуулан аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон жилийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон зайн төлөвлөлтийн мэдээллийн системийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөр хангах, хөгжлийн төслүүдийг тодорхойлж, дэмжлэг, удирдлагаар хангах үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгж нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжид орон зайн төлөвлөлт дээр суурилан боловсруулсан бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, бүс, орон нутгийн нөөцийн мэдээлэл, аж үйлдвэр, өндөр технологи, инновацийн чиглэл, байршил, бусад холбогдох мэдээллийг боловсруулан хүргүүлж, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллээр яамны бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэн байна.

4. Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд хилийн боомт, чөлөөт бүсийн чиглэлээр баримтлах бодлогыг тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийг хангах нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулахад нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, чөлөөт бүс, хилийн боомтуудын үйл ажиллагааг уялдуулах үндсэн үүргийг хүлээж үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгж нь Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албадтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, нэгдсэн удирдлага, бодлого, арга зүйгээр хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж, чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албад байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байна.

5. Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулж, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Сайдын өмнө хариуцна.

Энэ нэгж нь төрийн бусад байгууллагад хөрөнгө оруулагчийн тодорхойлолт асуудлаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд байна.

5.1 Төр, хувийн хэвшлийн түншлэлийн нэгж, түүний чиг үүрэг:

Энэ нэгж нь хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны төрөл, хэлбэрүүдийг өргөжүүлэх бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн концессын зүйлийн талаар судалгаа хийж, санал боловсруулах, жагсаалтын талаар санал бэлтгэж, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концесс олгох, хэрэгжүүлэх талаар хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.

5.2 Төслийн санхүүжилтийн нэгж, түүний чиг үүрэг:

Энэ нэгж нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлох, зохистой харьцааг тогтоох, төслийн санхүүжилтийн схем боловсруулах, оролцогч талуудын уялдааг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын сайн туршлагыг судлах, нэвтрүүлэх чиг үүргийг хүлээнэ.

5.3 Хөрөнгө оруулалтын дэмжлэг, сурталчилгааны нэгж, түүний чиг үүрэг:

Энэ нэгж нь хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

6. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны бодлогыг тодорхойлж, удирдлагаар хангах, энэ чиглэлээр хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран ажиллахад санал, зөвлөмж гаргах, худалдаа, эдийн засгийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад бодлогын чиглэлийг тодорхойлох, үндэслэлийг боловсруулах, санал бэлтгэх, гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтаар хангах, худалдааны статистик мэдээ гаргах, чөлөөт бүс, хилийн боомт дахь худалдааны эргэлтийн нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, эрхлэн хөтлөх үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгж нь Гадаад харилцааны яам, холбогдох бусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны мэдээллийг нэгтгэн боловсруулах бөгөөд холбогдох мэдээллээр яамны холбогдох бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэн байна.

7. Хөгжлийн санхүүжилтийн бодлого хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Нэгж нь үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд Олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад орноос авах зээл тусламжийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг Сайдын өмнө хариуцна.

Сангийн яам, холбогдох бусад төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, зээл, тусламжийн мэдээллийг нэгтгэн бүртгэлжүүлэх бөгөөд яамны бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн байгууллагуудыг холбогдох мэдээллээр хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, хуулийн этгээд байна.

8. Хөгжлийн судалгаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд үндэсний, салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд бодлого, төлөвлөлтийн аргачлал, арга зүй боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбоотойгоор судалгаа, шинжилгээ хийх, шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн бодлогын судалгаа, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээг хийх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бусад судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх, олон улсын арга туршлагыг судлан санал боловсруулах үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шийдвэр гаргахад шаардлагатай холбогдох судалгаа, шинжилгээ, загварчлал, тооцооллыг хийх, олон улсын хөгжлийн туршлага, чиг хандлагыг судлан танилцуулах замаар сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад мэргэшлийн өндөр түвшинд, цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар хэрэгжинэ.

Энэ нэгж нь үйл ажиллагааныхаа үр дүнгээр яамны холбогдох бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг холбогдох судалгаа, шинжилгээ, мэдээллээр хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэн, төрийн бус байгууллага, холбоод, олон улсын байгууллага байна.

9. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд төрийн байгууллагын хуулиар хүлээсэн нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий хүний нөөцийн удирдлагаар яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь яамны үйл ажиллагааг нэгтгэн төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавьж, тайлагнах, хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг нэгтгэн гаргах ажлыг зохион байгуулах, тайлагнах, аппаратын дотоод ажлыг эрхлэх, сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлж дүгнэх, албан хаагчдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах, салбарын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих, байгууллагын санхүүг эрхлэх замаар хэрэгжих ба үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэн байна.

Энэ нэгжийн үйлчилгээний гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам байна.

9.1 Хуулийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж, сайдын болон дээд газраас ирүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг зохицуулах, хяналт тавих, салбарын хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, яамны үйл ажиллагааны хүрээнд сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргах шийдвэр болон яамны зүгээс бусад байгууллагатай харилцах, гэрээ байгуулахад эрх зүйн үндэслэлийг хангуулах, шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэгээр хангах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

9.2 Санхүү, хөрөнгө оруулалтын нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, ерөнхийлөн захирагчийн болон яамны аппаратын санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

10. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг:

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, яамны үйл ажиллагаанд шууд хамаарах Монгол Улсын хууль, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр үүрэг болгосон ажил үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчид тайлагнах, улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах зөвлөмж гаргах, зөвлөмжийн биелэлтийг хангасан эсэхэд хяналт тавих, сайдын эрхлэх асуудлын хүрээний санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд дотоод аудит хийж, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн тайлангийн нээлттэй, ил тод байдлыг хангах үндсэн үүргийг хүлээж, үйл ажиллагааныхаа үр дүнг сайдын өмнө хариуцна.

Энэ нэгж нь үйл ажиллагааныхаа үр дүнгээр яамны бусад нэгжийн үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд яамны бусад нэгж, төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгжийг бодлогын хэрэгжилттэй холбогдох мэдээллээр хангах, эрсдэлийн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг хүлээнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага байна.

---о0о---

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry's standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages, and more recently with desktop publishing software like Aldus PageMaker including versions of Lorem Ipsum.

It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout. The point of using Lorem Ipsum is that it has a more-or-less normal distribution of letters, as opposed to using 'Content here, content here', making it look like readable English. Many desktop publishing packages and web page editors now use Lorem Ipsum as their default model text, and a search for 'lorem ipsum' will uncover many web sites still in their infancy. Various versions have evolved over the years, sometimes by accident, sometimes on purpose (injected humour and the like).