Дэд сайд
СОДНОМДАРЖААГИЙН ДАВААСҮРЭН
ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ДЭД САЙД
- 1981-1991 онд Нийслэлийн Арван жилийн 24-р дунд сургууль,
- 1991-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
- 1999-2000 онд Их Британийн Нэгдсэн Вант Улсын Манчестрийн Их сургууль,
- 2005-2011 онд Америкийн Нэгдсэн Улсын Нью Хэмпшир мужийн Их сургууль
- Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр, докторын зэрэгтэй.
- 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш,
- 2001-2003 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн ерөнхий зохицуулагч,
- 2003-2005 онд Монгол банкны Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал,
- 2005-2008 онд Нью Хэмпшир мужийн Их сургууль, Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад багш, судлаач,
- 2008-2009 онд Америкийн Нэгдсэн Улсын Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч,
- 2010-2016 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд ахлах багш, тэнхимийн эрхлэгч,
- 2014-2016 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албаны даргын эдийн засгийн зөвлөх,
- 2016-2019 онд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
- 2020-2021 онд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч,
- 2021-2023 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ахлах шинжээчээр ажилласан.
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ
2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-05-01
Улсын Их Хурлын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.01) Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Шинэ
2026-05-01
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
2026-05-01
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.01) “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.
Шинэ
2026-04-30
Усны нөөцийн тогтвортой менежментийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов
2026-04-30
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн усны нөөцийн ашиглалт, хамгаалалт, цаашдын бодлого, тулгамдсан асуудлын талаар холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням нар оролцов.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны 05 дугаар сарын 04-08 ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДЭЛ” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ зохион байгуулна.
Шинэ
Эдийн засаг, хөгжлийн яам болон Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулж буй “Оюуны өмч-Хөрөнгө оруулалт-Үнэ цэн” арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д гурав дахь өдрөө “Дэлхийд танигдсан Монгол брэнд” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө.
Шинэ
2026-04-29
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Газпром” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-04-29
2026-04-29
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Газпром” НХН-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-04-29
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


