card

Үйл ажиллагааны зорилт

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд доор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулах, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлтийг хийх, хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах, нэгдсэн бодлогыг тодорхойлох, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх, төрийн бус байгууллагад шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх, төрийн бус байгууллагад шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах; 
  • Макро эдийн засгийн тэнцвэрт байдал, тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлт, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах; 
  • Шинжлэх ухаан, технологийн судалгаа, хөгжүүлэлт, технологи, инновацын шилжилтэд суурилсан эдийн засгийн эрчимтэй хөгжлийн чиглэлээр урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, эрх зүйн баримт бичиг боловсруулах, батлуулах, түүнд нийцсэн төсвийн хэрэгцээний шинжилгээ хийх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
  • Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон гадаад, дотоод худалдааны бодлогыг тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, холбогдох гэрээ, хэлэлцээрийг тохиролцох, байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төслүүдийг хэрэгжүүлэх хувилбар, хөгжүүлэлтийг хийж, бэлэн байдлыг хангуулах,  хөгжлийн төсөл, хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, арга хэмжээг тодорхойлох, байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эдийн засгийн коридорын төслүүдийг идэвхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, дэмжих, хамгаалах, ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, Төр, хувийн хэвшлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн удирдлагаар хангах, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
  • Аж үйлдвэрийн төлөвлөлт, эдийн засгийн салбаруудын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, төрийн зохицуулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг дэмжих бодлогыг тодорхойлох цогц арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг бий болгож, санхүү, хөрөнгө оруулалт, хууль, эрх зүй болон гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудлыг хариуцах, яамны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэн бодлогын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
  • Үндэсний хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх.

Эх сурвалж: Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Яамны үйл ажиллагааны зорилтыг батлав.  

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Утас:51-261000/