card

Тэргүүлэх чиглэл

Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь доор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

  • Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, бүс, орон нутаг, салбар хоорондын нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдээс олгох зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх, төрийн бус байгууллагад шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Макро эдийн засгийн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөлөл, төлөвлөлт хийх;
  • Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, технологи, инновацын шилжилтэд суурилсан эдийн засгийн эрчимтэй  хөгжлийн бодлого, төлөвлөлтийг тодорхойлох;
  • Хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад, дотоод худалдааны бодлогыг тодорхойлж, нэгдсэн төлөвлөлт, зохицуулалтаар хангах, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг тодорхойлох, тохиролцох;
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлох, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах, төслүүдийг хэрэгжүүлэх хувилбар, хөгжүүлэлтийг хийх, ач холбогдлоор эрэмбэлэх, бэлэн байдлыг хангуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох, төслүүдийг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, ногоон санхүүжилтийг дэмжих;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, Төр, хувийн хэвшлийн хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн удирдлагаар хангах, оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх,
  • Аж үйлдвэрийн төлөвлөлт, эдийн засгийн салбаруудын бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, төрийн зохицуулалтыг хялбарчлах, бизнесийн орчныг дэмжих бодлогыг тодорхойлох, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах;
  • Яамны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, туршлага нэвтрүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг бий болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, түүний эрхэлсэн асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад чиглэсэн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /Утас:51-261000/