card

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд улсын хэмжээнд хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, яамны үйл ажиллагаанд шууд хамаарах хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлт, улсын төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэлийн удирдлагаар хангах, зөвлөмж гаргах, биелэлтэд хяналт тавих, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд болон яамны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах болон эрсдэлийн удирдлага, зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага байна.