card

Инновацын бодлогын газар

Өндөр технологи, үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх бодлого тодорхойлж, төлөвлөлт хийх, яамны эрхлэх асуудлын хүрээний мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх

Инновацын бодлогын газар, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд өндөр технологи, үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх урт, дунд хугацааны нэгдсэн бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чиглэж ажиллах ба инновацын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, инновацын үйл ажиллагаанд оролцогчдыг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, үндэсний инновацын хөгжлийн түвшнийг үнэлэх аргачлал боловсруулах, мөрдүүлэх, хууль тогтоомжид хөтлөхөөр заасан мэдээллийн сангуудын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, сайдад шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн өндөр түвшний судалгаа, зөвлөгөө, бодлогын хувилбараар шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, хуулийн этгээд байна.