card

Макро эдийн засгийн бодлогын газар

Макро эдийн засгийн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөлөл, төлөвлөлт хийх

Макро, эдийн засгийн бодлогын газар, түүний үндсэн чиг үүрэг

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд макро эдийн засгийн бодлогын судалгаа, үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлтийг хийж, бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлон нийгэм, эдийн засгийн нөлөөллийг тооцох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад макро эдийн засгийн бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага байна.

Энэ нэгжийн чиг үүргийн хүрээнд судалгаа, шинжилгээний нэгж, бодлого, төсөөллийн нэгж болон өрсөлдөх чадварын судалгааны нэгж ажиллана:

 

Энэ нэгж нь эдийн засгийн нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын тэргүүлэх чиглэл, эдийн засагт тулгарч болзошгүй гадаад, дотоод эрсдэлийг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, төлөвлөлт хийх, эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах бодлогын чиглэлийг тодорхойлох чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн олон улс дахь эрэмбийг ахиулах зорилгоор нэгдсэн тооцоолол, судалгаа, шинжилгээнд үндэслэн холбогдох бүх шатны төрийн байгууллагуудыг бодлогын нэгдсэн удирдлага, зохицуулалт, зөвлөмжөөр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.