Цахим зах зээл, платформоор дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих хурал зохион байгуулав.

A- A A+
Цахим зах зээл, платформоор дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих хурал зохион байгуулав.

Эдийн засаг, хөгжлийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Цахим зах зээл, платформоор дамжуулан Монголын жижиг, дунд үйлдвэрүүдийн цахим худалдааны оролцоог дэмжих хурал зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээ АХБ-ны 10007 дугаартай техник туслалцааны төслийн нээлтийн арга хэмжээ бөгөөд уг төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдийн (ЖДҮ) худалдаа хийх, хил дамнасан цахим худалдаанд оролцох чадавхийг үнэлж, сайжруулах, дэлхийн цахим худалдааны төвүүдтэй уялдаа холбоог бий болгох, Монголын бүтээгдэхүүний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор одоо байгаа дотоодын цахим худалдааны платформуудыг судалж, ЖДҮ-ийг санхүү, бизнес эрхлэх, цаасгүй худалдааны платформ ашиглах талаар хэлэлцэв. Мөн энэхүү арга хэмжээнд Алибаба группын төлөөлөгчид оролцож, цахим худалдааны дэлхийн чиг хандлага, Монгол Улсын ЖДҮ-чид цахим платформ ашиглана үйл ажиллагаагаа тэлэх талаар мэдээлэл түгээв. 

Арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн харилцаа холбооны яам, Гадаад харилцааны яам, Гаалийн Ерөнхий Газар, ЖДҮ газар, Алибаба групп, хувийн хэвшил нар оролцов.