Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Fortune Generation” холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

A- A A+
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Fortune Generation” холбооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

”Fortune Generation” нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод төвтэй 198 томоохон групп, корпорациудын өв залгамжлагчдыг нэгтгэсэн холбоо бөгөөд жилийн борлуулалтын орлого нь 3 их наяд юань давдаг байна.

Тус уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн бодлого, үр дүн, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, шинээр бизнес хийх боломжийн талаар мэдээлэл өгч, уул уурхай, газрын тос, аж үйлдвэр, худалдаа, эрчим хүч, зам, тээвэр, барилга, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хүнс үйлдвэрлэлийн салбарын талаар танилцуулан, сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эдгээр төлөөлөгчдийн хувийн хэвшил, бусад байгууллагуудтай хийх уулзалтуудад амжилт хүсэж, Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын чиг үүргийн хүрээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.