БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

A- A A+
БНЧУ-ын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка, Үйлдвэр, худалдааны яамны Европын сан хариуцсан Тэргүүн захирал Мариан Пиеха, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, аж ахуй, тээврийн салбарт хамтран ажиллах болон Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд Чех Улсын техник, тоног төхөөрөмж, ноу-хауг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо.