МОНГОЛ УЛС НЬ ДЭЛХИЙН 157 УЛСААС БАРАА ИМПОРТОЛЖ БАЙНА.

A- A A+
МОНГОЛ УЛС НЬ ДЭЛХИЙН 157 УЛСААС БАРАА ИМПОРТОЛЖ БАЙНА.

Үүнээс:

  1. Хятад. Энэ оны эхний 10 сард импорт 7.6 тэрбум долларт хүрсний 40% буюу 3.0 тэрбум долларын бүтээгдэхүүнийг БНХАУ аас импортолжээ. Хүнд даацын машин, тоног төхөөрөмж, ахуйн болон хүнсний бараа голчлон импортолжээ.
  2. ОХУ. Оросоос нийт импортын 26% буюу 1.9 тэрбум долларын импорт хийж байна. Бензин, түлш, цахилгаан, бордоо зэрэг бараа, бүтээгдэхүүн импортолдог.
  3. Япон. Японоос 600 сая долларын импорт хийж байна. Суудлын болон ачааны машин голчлон импортолж байна.
  4. БНСУ. Солонгосоос 400 сая долларын бараа бүтээгдэхүүн импортолж байна. Цахилгаан бараа, гэр ахуйн бараа зэргийг импортолж байна.