2023 ОНЫ ЭХНИЙ ГУРВАН УЛИРАЛД БОДИТ ДНБ 6.9 ХУВИАР ӨССӨН. ЭНЭХҮҮ 6.9%-ИЙН ӨСӨЛТ АЛЬ САЛБАРТ БИЙ БОЛСОН БЭ?

A- A A+
2023 ОНЫ ЭХНИЙ ГУРВАН УЛИРАЛД БОДИТ ДНБ 6.9 ХУВИАР ӨССӨН. ЭНЭХҮҮ 6.9%-ИЙН ӨСӨЛТ АЛЬ САЛБАРТ БИЙ БОЛСОН БЭ?

1.    Уул уурхай. +3.4 нэгж %. Гадаад валютын нөөц, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний үр дүнд тус салбар эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлж байна.

2.    Тээвэр. +2.1 нэгж %. Уул уурхай, худалдааны салбарын идэвхжилийн нөлөөгөөр энэ салбар өсөж байна.

3.    Үйлчилгээ. +1.3 нэгж %. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхжилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсөж байна.

4.    Худалдаа. +0.7 нэгж %. Аялал жуулчлал, эдийн засгийн эргэлт, идэвхжилт нэмэгдсэний үр нөлөөгөөр салбар өсөж байна.

5.    Хөдөө аж ахуй. -1.6 нэгж %. Салбарын 91%-ийг мал аж ахуй, 9%-ийг газар тариалан бүрдүүлдэг. Өнгөрсөн оны тааруу зуншлага, зуд, байгалийн гамшгийн үр нөлөөгөөр их хэмжээний мал хорогдсон нь бодит өсөлтийг буурууллаа.