Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Зүүн Ази бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

A- A A+
 Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Зүүн Ази бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

* Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

* Төрийн айлчлалын үеэр Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих II (Эдийн засгийг төрөлжүүлэх нөхцлийг сайжруулах нь)” техникийн хамтын ажиллагааны төслийн хэлэлцээрт Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Зүүн Ази бүсийн захирал Торстен Гийлэр нар гарын үсэг зурлаа.

* Тус төсөл нь Монгол Улсын уул уурхайн бус салбарын бизнес эрхлэгчдэд чиглэсэн хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих зорилготой бөгөөд 2026 он хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслийн хүрээнд салбарын бодлогыг хэрэгжүүлэх гол оролцогчдын чадавх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэрэгслийг боловсронгуй болгоно.