card

Бусад

Ажлын зураг, төсөв боловсруулах санал авах тухай

Ажлын зураг, төсөв боловсруулах санал авах тухай

Эдийн засаг, хөгжлийн яам нь Засгийн газрын 11-р байрны 1-6 дугаар давхарын агааржуулалт, дулаан, цахилгааны шугам, холбогдох өөрчлөлтийн ажлын зураг, төсвийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн шууд гэрээ байгуулах аргаар гүйцэтгэгчийг сонгоно. 

Дэлгэрэнгүй
Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

Чөлөөт бүсэд мөрдөх журмын төсөлд санал авах тухай

Чөлөөт бүсүүдийн эрх зүйн байдлыг зохицуулсан бие даасан дөрвөн хуулийг 2002-2003 онд тус тус батлан мөрдүүлж байсан бөгөөд 2015 онд эдгээр хуулиудыг нэгтгэн Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 8-д Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулна гэсний дагуу Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлж Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар эцэслэн баталснаар Чөлөөт бүсийн тухай хуулийн нэр томьёо, найруулга, зүйл, заалт хоорондын зөрчил арилж, бусад хуулийн нийцэл хангагдаад байна.

Дэлгэрэнгүй