Азийн хөгжлийн банктай хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана.

A- A A+
Азийн хөгжлийн банктай хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллана.

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн газрын Байгаль орчин, байгалийн нөөц, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Томас Панелла, Суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан хүнсний тогтвортой хангамж, аюулгүй байдлыг хангах асуудлыг цогц байдлаар хэрхэн шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх зарим төслийг энэ чиглэлд уялдуулж хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн хүнсний хангамж, аюулгүй байдлыг хянаж, удирдах үндэсний системийг Засгийн газрын одоо байгаа цахим дэд бүтцэд тулгуурлан хөгжүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар АХБ-ны техник туслалцааны хүрээнд хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.