Ирландын элчин сайд анн дервин ковид-19 цар тахлын үед эдийн засгийн тогтвортой өсөлт үзүүлсэн ирландын туршлагаас хуваалцлаа

A- A A+
Ирландын элчин сайд анн дервин ковид-19 цар тахлын үед эдийн засгийн тогтвортой өсөлт үзүүлсэн ирландын туршлагаас хуваалцлаа

Элчин сайд Анн Дервинийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Ирланд нь дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын үед эдийн засгийн тогтвортой өсөлт үзүүлсэн цөөн орны нэг бөгөөд тус улсад Файзер вакциныг үйлдвэрлэсэн билээ.

Хатагтай Элчин сайд гадаадын хөрөнгө оруулалтыг амжилттай татсан туршлага, эмийн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлсэн стратегийн талаар танилцуулж, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Дэд сайд С.Наранцогт Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, хоёр улсын хөдөө аж ахуй, ялангуяа бэлчээрийн мал аж ахуйн салбарын онцлог, төстэй талуудад түшиглэн инновацад суурилсан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Европын зах зээлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаргахад шаардлагатай стандартыг нэвтрүүлсэн туршлагаас судлах, хамтран ажиллахаар боллоо.\