“Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх зүүн хойд азийн олон талт чуулга уулзалт”-ыг монгол улсад зохион байгуулахаар боллоо

A- A A+
“Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх зүүн хойд азийн олон талт чуулга уулзалт”-ыг монгол улсад зохион байгуулахаар боллоо

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж ТХЗ-ыг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлоготой уялдуулж  хэрэгжүүлэх, олон нийтэд таниулах аян өрнүүлэх, ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх талаар хамтран ажиллахаар тохиролцов.  

Мөн ЭЗХЯ, НҮБ-тай хамтран НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн Комиссын “ТХЗ-ын асуудлаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт”-ыг 2022 оны 9 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд, Тогтвортой хөгжлийн нээлттэй өдөрлөг 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус тус зохион байгуулахаар тохиролцлоо.