ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА.

A- A A+
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Тогтвортой хөгжлийн үндэсний хороо 2022 оны 8-р сарын 11-ний өдөр хуралдаж Засгийн газрын Ажлын хэсэг  болон НҮБ хамтран боловсруулсан “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганаар санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ-д хүрэхэд бүрэн дайчлахад чиглэсэн “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги” боловсруулахыг улс орнуудад зөвлөсөн бөгөөд Монгол Улс нь тус стратегийг боловсруулж буй 86 орны нэг юм.

Монгол Улсын Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Үндэсний хорооны дэд дарга Б.Жавхлан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, үр дүнд чиглэсэн, жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх, өрийн тогтвортой байдлыг хангах, шинэлэг, ногоон санхүүгийн хэрэгслүүдийг хөгжүүлэх, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тайлагналын стандартыг нэвтрүүлэх, Тогтвортой хөгжилд эерэг үр нөлөө бүхий хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг олон чухал арга хэмжээ энэхүү стратегид туссан” болохыг онцоллоо.