"ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

A- A A+

Хэзээ: 2022 оны 9-р сарын 10 өдөр
Хаана: Сүхбаатарын талбай

 


"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.

"Алсын хараа 2050" болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:

Төрийн байгууллагууд;

Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн

Хувийн хэвшлийн байгууллагууд;

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;

Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;

Олон улсын байгууллагууд;

Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;

Хэвлэл мэдээллийн байгууллагууд


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.
Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr
Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT

Хамтран зохион байгуулагчид / Organizers and Partners
Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Нийслэлийн мэдээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим