ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Жижиг, дунд бизнес хурдасгуур” төсөл хариуцсан зөвлөх сонгон шалгаруулах багц үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: ЭЗХЯАМ /202209009

1. Эдийн засаг, хөгжлийн яам  нь Жижиг, дунд бизнес хурдасгуур” төсөл хариуцсан зөвлөх сонгон шалгаруулах багц үйлчилгээ -ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Эдийн засаг, хөгжлийн яам нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээг хийлгэхээр гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан үндэсний зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Эдгээр зөвлөх үйлчилгээ нь хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр томоохон төвүүдийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, орон нутгаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг тодорхойлж, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд оршино. Зөвлөх үйлчилгээ болгон нэг бие даасан үндэсний зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон зөвлөх үйлчилгээний нэрийг бичиж мэдүүлгээ ирүүлэхийг анхаарна уу. болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой эсэх  Зөвшөөрөхгүй

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 -р сарын 14 -ны өдрийн 12 цаг 00 минут хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр 2022 оны 10 -р сарын 18 -ны өдрийн 12 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү.

Монгол, Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо , Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр , Эдийн засаг, хөгжлийн яам , Утас: 51263333 , Факс:
Имэйл хаяг: info@med.gov.mn