“МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

A- A A+
“МОНГОЛ УЛСАД УХААЛАГ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ”    ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсад ухаалаг хилийн боомтыг хөгжүүлэх нь” дугуй ширээний уулзалтыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг дэвшүүлсэн бөгөөд гол зорилтын нэг нь Боомтын сэргэлт юм.  Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэн, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтыг холбосон авто болон төмөр зам, боомтын тээвэр логистикийн төвийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Мөн боомтын бүтээн байгуулалтыг хөрш орны боомтын төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлэх зарчмыг баримталж буйг онцоллоо. 

Энэхүү дугуй ширээний уулзалт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх ажлын эхлэл болж байгаа бөгөөд олон улсын жишигт нийцсэн архитектур дизайны шийдэл бүхий төлөвлөлтийг хийхийн тулд зураг төслөөс нь эхлүүлээд бүтээн байгуулалтын бүхий л шатанд олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн ухаалаг хилийн боомтыг байгуулах ажлын эхлэл гэж үзэж байна. Уулзалтаар боомтын чиглэлээр мэргэшсэн олон улсын зөвлөхүүдтэй мэдлэг хуваалцаж, манай улсын боомтын хөгжилд тулгарч буй асуудлыг тодорхойлон цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.